Баасанхүү.О 2016.11.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Миний хууль санаачлах эрхэд халдаж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.18/ "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр асуудал хөндөж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын дарга хууль санаачлах эрхэд минь халдаж байна

Миний бодлоор дэмжихгүй байна гэдэг нь санаачлахгүй байна гэсэн үг биш. Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын гишүүний онцгой бүрэн эрх нь хууль санаачлах юм. Нөгөө талаас УИХ-ын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад зааснаар хууль санаачлагч бичгээр УИХ-ын дарга санаачилсан төслөөсөө татгалзаж, олонх дэмжвэл хуулийг буцаадаг. Олонх дэмжээгүй бол цаашид үргэлжлүүлэн хэлэлцдэг.

Энэ дагуу нэгд, би бичгээр хүсэлт өгөөгүй. Хоёрт, УИХ миний бүрэн эрхэд халдаж байна. УИХ-ын тухай хуульд, УИХ-ын гишүүн нь байнгын болон дэд хороонд заавал хамрагдах үүрэгтэй гэж заасан ч намайг аль нэг дэд хороонд оруулаагүй.

УИХ-ын дарга асан З.Энхболд үг хэлдэггүй заасан бол одоогийн УИХ миний хууль санаачлах эрхэнд халдаж байна гэж бодож байна. Үүнд байнгын хороо ямар тайлбар өгөх вэ? Хэрэв миний бүрэн эрхэнд халдаж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах болно.

Өөрөөр хэлбэл, хууль санаачлах эрхийг минь хааж байна гэж УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Би хууль санаачлах эрхээсээ татгалзаагүй. Дэмжихгүй гэдэг үг хэлэхээр санаачлагчаас нэр татдаг хуульд байхгүй ойлголт орж ирсэн байна гэдгийг хэлье.

МАХН өөрийн байргүй болох эрсдэлтэй байгаа тул МАН-ын байрны 30 хувьд манай намыг оруулах талаар шүүхэд халдах хэрэгтэй гэсэн саналыг намын ахмад гишүүд хэлж байна. Манай намын байр асуудалтай байгаа. Тиймээс манай намын 300 гаруй гишүүн гомдол гаргах эрхтэй. Учир нь 30 жилийн татварын төлсөн болохоор онцгой бүрэн эрхтэй.

Хуульд зааснаар, нэгдэх, нийлэх, салах зэрэг хууль зүйн утга бүхий ойлголтоороо байдаг учраас МАН, МАХН хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан үүсэх болно шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

30 ба түүнээс дээш жил намын татвар төлсөн намын гишүүд ямар ч эрх мэдэлгүй байж болохгүй. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хүртэл МАХН-ын гишүүн гэсэн шалтгаанаар халж байна.

 УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-ын дарга таны хууль санаачлах эрхэд халдаагүй

Байнгын хороон дээр О.Баасанхүү гишүүний ярьсан асуудал огт яригдаагүй. О.Баасанхүү гишүүнийг хууль санаачлагч хэвээр байгаа гэж ойлгож байна. УИХ-ын дарга О.Баасанхүү гишүүний хууль санаачлах эрхэд халдсан зүйл огт байхгүй.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар ийм асуудал яригдаагүй. О.Баасанхүү гишүүнийг хууль санаачлагч хэвээр байгаа гэж хүлээн авч, ойлгож, шийдвэрээ гаргасан.

 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn