Энхболд.М 2016.11.18 | Сайт: Vip76.mn

Б.Батхишиг нарыг СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүнээр томиллоо

Б.Батхишиг нарыг СЗХ-ны орон тооны болон орон тооны бус гишүүнээр томиллоо
СЗХ-ны орон тооны бус гишүүн Б.Батхишиг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,2-д заасны дагуу Эдийн засгийн байнгын хороо орон тооны бус гишүүнд нэг хүнийг нэр дэвшүүлдэг. Энэ дагуу СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Батхишигийг нэр дэвшүүлжээ.

Б.Батхишиг нь Хасбанкинд мэргэжилтэн, захирал, Хөгжлийн банкинд эрсдлийн удирдлагын менежер, “Эйр Эксперт” ХХК-д гүйцэтгэх захирлын алба хашиж байсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,2-д заасны дагуу СЗХ-ны орон тооны гишүүнд Хууль зүйн байнгын хорооноос О.Батбилэг, орон тооны бус гишүүнд Монголбанкны Ерөнхийлөгчөөс Б.Баярдавааг тус тус нэр дэвшүүлсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд, О.Батбилэгийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр томилохыг гишүүдийн 88.2 хувийн саналаар дэмжин баталлаа.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Баярдаваа томилохыг гишүүдийн 86.5 хувийн саналаар, Л.Энхтайваныг орон тооны бус гишүүнээр улираан томилохыг 81.5 хувийн саналаар, Б.Батхишигийг орон тооны бус гишүүнээр томилохыг 84.6 хувийн саналаар тус, тус дэмжин баталлаа.

СЗХ-ны орон тооны гишүүний үүрэгт ажлаас Х.Бум-Эрдэнэ, орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Д.Ганбаяр, Д.Ганбат нарыг тус тус чөлөөллөө.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn