Мэргэн.Ч 2016.11.18 | Телевиз: NTV

Бизнесээ хөгжүүлэхэд тулгамддаг хамгийн гол асуудал бол хуулийн тогтолцоо

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

Бизнесээ хөгжүүлэхэд хуулийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Гэтэл өнөөдөр төрөөс бизнес эрхлэгчдийн хүсээд байгаа асуудлыг анхаарч үзэхгүй байна.

Нэг бизнес эрхлэх гэхээр олон байгууллагын шалгалт үзлэг татварын талаар яригддаг үүнээс болоод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэлтэй тулгардаг гэж бизнес эрхлэгчид байнга ярьдаг. Аж ахуй нэгжүүдийг төрөөс дэмжин ажиллана гэдэг гэтэл бодит байдал дээр дэмжин ажиллах биш алсуур дарамтлах нь их болжээ.

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн: Эдийн засгийн уналттай холбоотой төсвийн өнгөрсөн оноос авхуулаад төсвийн орлого буурахтай холбоотой шалгалт улам ихэссэн байгаа. Ер нь бол байгууллагууд байнга л шалгалттай байдаг болчихсон байсан нэг хэсэгтэй. Өнөөдрийн чуулганаар ярьж байгаа зүйлд хамгийн томоохон хүндрэл  бол лиценз гэж байна. Төрөөс хамааралтай лиценз зөвшөөрлүүд маш их хүндрэл учруулдаг. Шударга бус тэгш бус өрсөлдөөний үүсгэвэр болох магадлалтай гэж үзэж байна.

Ч.Мэргэн: Төр бизнест хэт их оролцоод байна