Баасанхүү.О 2016.11.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Б.Батхишиг таны аль нь үнэн юм бэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.18/ хэлэлцсэн нэг асуудал бол Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай байлаа. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилогдохоор нэр дэвшиж буй Б.Батхишигээс асуулт асуулаа. 

Тэрээр Б.Батхишигээс "Эйр эксперт" гэдэг компанид гүйцэтгэх захирал юм уу гадаад худалдааны чиглэлийн компанид ажилладагийн аль нь болохыг тодрууллаа. Б.Батхишигийн хоёр анкет зөрүүтэй байна гэж үзээд УИХ-ын гишүүн ийнхүү лавласан юм. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn