Батболд.Су Сандуй.Ц 2016.11.21 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгын газар

“Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталжээ

“Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн V дугаар хуралдаан

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн V дугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо.

Энэхүү хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, баталлаа. 
Мөн өнгөрсөн аравдугаар сард Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-аар баталсан билээ.  Уг хөтөлбөрөөс 2017 онд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг нарийвчлан тусгасан үндсэн чиглэлийг ийнхүү баталж байна.
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” нь Эдийн засгийн өсөлт өрх бүрт, хот байгуулалт, дэд бүтэц, Байгал орчин, ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн таван бүлэг, 26 зорилтоос бүрдэж байгаа ажээ.