undefined 2016.01.28 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нар танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын тавьсан асуултад Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон ажлын хэсгээс хариулт өгөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж үг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 56.9 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.