УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.11.21

Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг нэмэх тусам ядуурлын хэмжээ ихэснэ

700 тэрбум хэвлэж зах зээлд гаргаснаар нийгэмд ядуурлын хэмжээ нэмэгдэх болжээ. 2017 оны төсөв болон мөнгөний бодлого уялдаа байхгүй байгаа нь макро эдийн засгийн асуудлыг үүсгэж байна. Тиймээс Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг өмнөх жилүүдээс бага хийх ёстой гэж үзэж байна.

Монгол улсад макро эдийн засгийг хангах бүтэц байхгүй болсон гэж үзэж болохоор байна. Учир нь ирэх жил Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг багасгахгүй л бол нийгэмд ядуурлын түвшин нэмэгдэж мөнгөний ханш огцом унасаар байх хүнд нөхцөлд байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бодит байдал дээр макро эдийн засгийнхаа бодлогуудын уялдааг хангасан нэгдсэн нэг бүтэц нь өөрөө манайд байхгүйгээс болохгүй байна. Эдийн засгийн хөгжлийн яам байсан бол тэр бол бас муу яагаад гэвэл агентлаг дээр гол макро эдийн засгийн нэгтгэл чинь явах гээд байна.

Ер нь энэ асуудлыг сайдын түвшинд шадар сайдын түвшинд хямралтай үед авчрах шаардлага байсан байж магадгүй. Яагаад гэвэл өөрийн тань дурдсан макро эдийн засгийн уялдааг хангахын тулд, мөнгөний бодлогыг зохицуулах хүрээнд ялангуяа хөгжлийн асуудал эрхэлсэн шадар сайд гэсэн агуулгаар нь бүтэц бий болгох байсан байж магадгүй. Мөнгөний нийлүүлэлт бол өмнөх жилээсээ буурсан байх ёстой. Тэгж чадах уу үгүй гэдэг асуудал байна шүү дээ.