УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.24

О.Баасанхүү: Намчирхаад төрийн ажил хийхгүй нөхдүүдийг намаасаа хөөсөн нь дээр байхаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Эдийн засгийг сэргээх, тогтворжуулах гээд үгний сонголтоос харахад манай эдийн засаг сэргэх тал руугаа явах нь. Энэ нь зөв буруу гэхээсээ илүү яг энэ цаг үед хэрэгтэй байгаа юм. Гол нь хариуцлага тооцох гээд ерөнхий зүйл оруулчихсан байх юм. Яаж ямар хариуцлага тооцох юм. Жишээ нь ажлаас нь чөлөөлөх юм уу гэдгээ тодорхой болгох ёстой.

Үндсэн хуулийн Цэцийнхэн УИХ-ын гишүүн сайдад хариуцлага тооцож болохгүй гээд шийдвэр гаргачихсан. Тэгээд сайд нарт хэн ямар хариуцлага ноогдуулах нь тодорхойгүй болсон. Гэтэл эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн хөтөлбөрт нь бас нэг тодорхойгүй заалттай ороод ирлээ.

Хариуцлага тооцохыг эсэргүүцэж байгаа зүйл алга. Гагцхүү яг ямар хариуцлага хэдий хугацаанд хэрхэн ногдуулах гэдгээ байнгын хороогоор хэлэлцээд засаад ороод ирсэн дээр байх.

Бид нар эдийн засгийг тогтворжуулах биш сэргээнэ гээд том зорилго тавьж байна. Ард түмэн ч харж байгаа. М.Энхболд дарга таньд хандаж хэлэхэд танай намын нэр бүхий хэсэг хүн хэт намчирхаад төрийн төлөө ажил хийхгүй байна.

Манай нам, миний нам гээд намын нэр урдаа бариад төрийн ажил хийхгүй байгаа хүмүүсийг намаасаа хөөсөн нь дээр байх гэдэг санал хэлэх байна."