Засгийн газар хувьчлалаас их хэмжээний алдагдал хүлээнэ
https://www.youtube.com/watch?v=7tacPWLRJic
2016.11.24

Засгийн газар хувьчлалаас их хэмжээний алдагдал хүлээнэ

Ашигтай ажиллаж байгаа ч Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани хувьчлагдах ААН-үүдэд багтсан 20 тэрбумаар үнэлэгдсэн компани 10 тэрбум төгрөгийн орлогыг жилд олдог. Одоо дансандаа 6 тэрбум төгрөгтэй. Харин Төрийн банк 75 тэрбумаар үнэлэгдэн хувьчлагдаж байна.

Мөн адил ашигтай ажиллаж байгаа юм. Ашиггүй ажиллахгүй байгаа гэсэн тооцоо судалгаа өпий хүртэл гараагүй байгаагаас энэ нь нотлогдоно. Гэвч хувьчлалд хамруулчихсан явж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өнөөдөр нийгмийн анхаарлыг Эрдэнэтийн 49 хувь руу хандуулж араар нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлтэй байдалд арга хэмжээ авч байгаа нэрийн дор  цөөн хэдэн төрийн компаниудаа хувьчлах зүйл рүү явж байна. Жишээ нь Монгол шуудан компани гэхэд хэдэн тэрбумын хөрөнгөтэй ямар том байгууллага билээ. Бүх 21 аймаг есөн дүүрэг асар их бүтэцтэй үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөтэй ийм компани шүү дээ.