Эрдэнэбат.Ж 2016.12.01 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 30-нд боллоо

Товч мэдээ

-  Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой  холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна.

-  Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг ирэх оны нэдүгээр улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулахаар болов.

-  Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.