"Архангайн Тэмүүлэл" номын аян өрнөж байна
Архангайн Тэмүүлэл Номын аяны санаачлагч Ц.Амарсанаа
2016.12.02

"Архангайн Тэмүүлэл" номын аян өрнөж байна

Өнөөдөр Архангайн Тэмүүлэл Номын аяны санаачлагч Ц.Амарсанаатай ярилцлаа.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд номын аян санаачлан эхлүүлсэн гэж сонслоо энэ талаараа яриагаа эхлүүлье. 
Архангайн тэмүүлэн “Номын аян” нэртэйгээр энэхүү аян маань эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар мянга гаруй ном цугларсан байна. Архангайн алдартнуудаас авхуулаад энгийн иргэд хүртэл дэмжиж байгаа.
-Тухайлбал ямар ямар хүмүүс дэмжиж оролцож байна 
Дархан аварга Г.Өсөхбаяр, СТА С.Баттулга, МЗЭ-ийн эвлэлийн гишүүн яруу найрагч Ш.Урьхан, Харцага Г.Батбаяр, , Архангай аймгийн нутгийн зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн С.Энхбаяр гээд олон хүмүүс дэмжиж ном хандивлаж байгаа. 
-Энэхүү аян ямар зорилго агуулж байна бэ?
Бидний үйл ажиллагааны гол зорилго бол орон нутгын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийх гэсэн зориго тавьж байна. Тухайлбал аймаг болон сумын төв дээр номын сан байхгүй байгаа номын санд ном төдийлөн хүрэлцээгүй байдал зэрэг асуудлууд гарч ирж байна. Ийм учир тэнд байгаа сурагч хүүхдүүд мөн насан хүрэгчидэд номын хандив бий болгож хүргэх эхний ажил маань эхлээд явж байна. 
-Санхүүжилт дэмжлэг хаанаас бий болгож байгаа бэ?
Санхүүжилт бол нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс туслалцаа үзүүлж байгаа. Мөн энэхүү аяны зохион байгуулцаж байгаа залуучууд маань тодорхой хувиар үйл ажиллагаагаа санхүүжүүлж байна. Аливаа сайн сайхан ажил боломжыг өөрөө дагуулж байна даа.
-Цаашид ямархуу үйл ажиллагаануудыг хийх төлөвлөгөөтэй байгаа бэ?
Үндсэндээ бол нэг ажиллаа чанартай үр дүнтэй болгох төлөвлөгөөтэй байна. Номын аяны үр дүнг гаргах гэж хичээж байна. Зүгээр нэг ном сургуулиудын номын сан хандивлаад зогсохгүй цаашид цар хүрээгээ тэлэх. Аймагт байгаа залуучууд иргэд рүү хандсан үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байгаа юм. Гол нь орон нутаг хөгжих хэрэгтэй байна шүү дээ.
-Уншигчддаа хандаж хэлэх өөр зүйл байна уу? Хэрхэн холбогдох бэ?
Уншигчддаа хандаж уриалга дэвшүүлье. Та бүхэн манай үйл ажиллагаанд дэмжиж хандив өгөөрэй. Таны өгсөн ном бүр хэрэгтэй эзэндээ очиж эрдмийн үрийг тарина гэдэгт итгэлтэй байна. Мөн бидэнтэй холбогдохыг хүсвэл 94531531 дугаарын утас руу холбогдож болно эсвэл