УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.02

О.Баасанхүү: "Дорнодын асуудал"-ыг дарж байгаад гайхаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 үндсэн асуудал хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Дарааллыг сонссон УИХ-ын гишүүн О.Баасанхүү Дорнод аймагт үл мэдэгдэх шингэнд хордож 4 хүн нас барсан асуудлыг үдээс хойших Ерөнхий сайдын мэдээлэл дунд оруулж өгөхийг хүссэн байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийх юм байна.

Ерөнхий сайд хийх мэдээллээ өргөжүүлээд, Дорнодод 4 хүний амь нас эрсэдсэн шалтгааныг тодруулж, "Петрочайна Дачин Тамсаг", "Зөв боломж" гэсэн байгууллагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийхийг хүсч байна.

Дорнодчууд над руу хандаж байна. Эдгээр хүмүүс нэр, хаягаа тодорхой хэлсэн тохиолдолд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил сайдад албан тоот хүргүүлэх болно. Учир нь Дорнодчууд танд нэг ч удаа хандаж байгаагүй гэсэн шүү дээ. 20-иод хүмүүстэй хамт очих байх.

“Азийн чоно”-ын хэрэг дэгдэж байхад тухайн үед нилээн дуулиан болсон. Гэтэл 4 хүн нас барчихаад байхад бид нар мэдэж байгаа гээд дарсан байдалтай хандаж байгаад гайхаж байна.

Энэ асуудлаар чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч. Ард түмэн энэ талаар мэдэх шаардлагатай байна."