Бямбацогт.С 2016.12.05 | ХМА: Яам

С.Бямбацогт сайд ОХУ-д айлчилж байна

С.Бямбацогт сайд ОХУ-д айлчилж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нартай албан ёсны уулзалт хийнэ.