“Хүнсний шим судлал-2016” хурал боллоо
2016.12.07

“Хүнсний шим судлал-2016” хурал боллоо

Технологийн дээд сургуулийн Эрдмийн зөвлөлөөс зохион байгуулсан “Хүнсний шим судлал-2016” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал амжилгтай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн хуралд ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний технологи, туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ШУТИС- ийн ҮТС, “АПУ” ХК, МХЕГ- ын Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, “ТЭСО” ХХК нарын зэрэг их дээд, сургуулийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, сүүлийн үед хийж байгаа судалгааны ажлуудаа тайлагнан илттэл тавьж хэлэлцүүлжээ.