Хуулийн төсөлд сэтгэл санааны хүчирхийллийн талаар зохицуулалт дутмаг байна
2016.12.07

Хуулийн төсөлд сэтгэл санааны хүчирхийллийн талаар зохицуулалт дутмаг байна

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”- төрөх гэж дуншсаар. Гэвч уг асуудлыг хойшлуулсаар байгаа нь харамсалтай.

Гэхдээ энэ хуулийг олон талаас нь хэлэлцэж, мэргэжлийн оролцогч талуудын чиг үүргийг тодорхой болгож өгөхгүй бол хэрэгжих шатандаа олон хүндрэл бэрхшээл гарч болзошгүй. Тус хууль нийгмийн анхаарлыг татаад их удаж байна. Батлагдчихаасай гэдэг хүлээлт өндөр байна.

Хууль хэрэгжихийн тулд тус хуультай уялдаатай бусад дагалдах хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байх ёстой. Тухайлбал Тахарын алба татан буугдсан.

Гэрч хохирогчийг хэрхэн хамгаалах талаар бүдэг бадаг байна.  

Хуулийн төсөлд сэтгэл санааны хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж авч үзсэн ч энэ хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүнд тохиолдсон асуудлын талаарх сэтгэл зүйчийн дүгнэлтийг хэргийн нотлох баримт гэж үзэх нь тодорхой бус байна.

Сэтгэл санааны хохирлыг хэн тогтоох вэ? Хэдээр үнэлэх вэ? Энэ хүчин зүйлийг Хэрхэн авч үзэх юм бэ? Сэтгэл санааны хохирлыг цагдаа, байцаагч тогтоох уу? эсхүл Сэтгэл зүйч тогтоох юм уу? Эдгээр асуудал их бүрхэг. Мөн тус хуульд хохирогчид өгөх сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, тухайн гэмт хэрэгтнийг албадан болон сайн дураар нь зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах зэрэг заалт тусгасан.

Эдгээр үйл ажиллагааг ямар баг хэрхэн эрхлэн явуулах вэ? Тухайн бүхий л түвшинд мэргэшсэн мэргэжилтэн ажиллах уу? гэдгийг тусгах шаардлага байна. Хүчирхийлэлд өртөж буй иргэн бүрэн хамгаалагдах ёстой. Түүнчлэн нийгэмд тус хуулийг сурталчлах хэрэгтэй. Хуулийн төсөл батлагдах хүртлээ илүү сайжрах ёстой.

Учир нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай зэрэмдэг хууль хэрэггүй.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний арван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 696 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Хүчирхийллийн эсрэг төвийн түр хамгаалах байранд жилд дунджаар 3000 гаруй иргэн үйлчлүүлдэг. Ихэнх хувийг эмэгтэйчүүд хүүхдүүд эзэлдэг бөгөөд тодорхой хугацаанд хамгаалах байранд байрлаж эргээд гэртээ харьдаг.