2016.12.07

Эх орны үйлдвэрлэгчид бүтээлээ дэлгэлээ

 “Эх орны үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс  гаргацгаая”  уриатай үндэсний үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо.

Тус үзэсгэлэнд металлурги, металл боловсруулалт, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материалын үйлдвэр, хуванцар эдлэл, уул уурхай, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги, резин, шил, төмөр замын бетон дэр, цахилгааны утас, кабел, ган бөмбөлөг, халаалтын зуух, нарны зай хураагуур, мэдээллийн болон нано технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа “Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл”-ийн гишүүн 30 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцууллаа.