Баярсайхан.Г 2016.12.07 | Телевиз: TV9

Г.Баярсайхан: Чөлөөт сонгууль, чөлөөт сонголт энэ бүхэн нээлттэй байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан

Ардчилсан намын Зургаадугаар их хурал 10 -аад жил завсарласны эцэст 12 сарын 06 нд эхэлсэн билээ. Тус хуралд АН-ын 1210 төлөөлөл бүхий гишүүд оролцож байгаа.

Хурлын үеэр Өмнөх парламентад гишүүн байсан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан АН-ын шинэчлэлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

АН-ын Их хурлын гишүүн Г.Баярсайхан: Миний хувьд шинэчлэлийг хийх хэрэгтэй энэ тал дээр нээлттэй хандаж байна. Хэн АН-ын даргад нэр дэвших хүсэлтэй байна тэр дэвших эрхтэй, чөлөөт сонгууль, чөлөөт сонголт байх хэрэгтэй.