Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын нэгдсэн чуулган
2016.12.08

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын 12 сарын 8-ны нэгдсэн чуулганаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Ж.Баделхан нар асуулт асууж, санал хэлсэн юм.  

Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.