Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр НБСШУ-ны байнгын хороонд шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулган
2016.12.08

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр НБСШУ-ны байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар, О.Батнасан, Х.Болорчулуун, Б.Энх-Амгалан, Д.Пүрэвдорж, Ш.Раднаасэд  нар үг хэлж, асуулт асууж хариултаа авлаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн 72,1 хувиар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр НБСШУ-ны байнгын хороонд шилжүүлсэн юм.