ММНБИ-ийн удирдлагууд Ерөнхий сайдад бараалхав
ММНБИ-ийн удирдлагууд
2016.12.09

ММНБИ-ийн удирдлагууд Ерөнхий сайдад бараалхав

ММНБИ-ийн удирдлагууд 2016 оны 12 сарын 5-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, улс орны эдийн засгийн байдал, хүндрэлийг давах боломж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа болон Засгийн газар  мэргэжлийн байгууллага цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. 

Уулзалтанд ММНБИ-ийн ерөнхийлөгч Ц.Жигдэн, гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн тэргүүтэй  үе үеийн ерөнхийлөгчид болон удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

 Мөн энэ үеэр мэргэшсэн нягтлан бодогчдоос төрсөн МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ММНБИ-ийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлж институтийн дээд шагнал “Алдрын Од” одонг гардууллаа.