Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулган
2016.12.09

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын 12 сарын 09 ний Чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” –ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” –ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал дүгнэлтээ хэллээ.

Хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой санал хураалтыг авч хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураалтыг явуулж 40 гишүүн оролцож олонх буюу 35 гишүүн дэмжиж 85,4 хувиар хуулийн төслийг баталлаа.