Содбаатар.Я Хүрэлбаатар.Ч Н.Алгаа 2016.12.09 | Телевиз: SBN

Оюутолгой экспортоо зогсоохын хэрээр төсвийн алдагдал нэмэгдэнэ

Экспертүүд

Оюутолгой компани зэсийн баяжмалаа зогсоох шийдвэр гаргажээ. Энэ байдал удаан үргэлжлэвэл Монгол улсын төсөвт асар том дарамт учирна гэдгийг улстөрчид хэлж байна.

Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Яагаад зогсоосон гэхээр ӨМӨЗО- ны  нүүрсэн дээр зэсийн баяжмал дээр тодорхой боомтууд дээр хураамж тавьсантай холбоотойгоор ААН-үүд хүндрэлд ороод мэдээж төлөвлөгдөөгүй асуудлууд гарсан учраас  Оюутолгой тэрнийг зогсоосон байх гэж ойлгож байна.

Өнөөдөр улсын төсвийн татварыг Эрдэнэт үйлдвэр,Оюутолгой хоёр бүрдүүлж байна. Ялангуяа Оюутолгой Эрдэнэт үйлдвэрийг ардаа оруулж  татвар төлж улсын төсвийг бүрдүүлж байна. Ийм ААН борлуулалтаа хийж чадахгүй удаан хугацаа үргэлжлэхийн бол манай төсөвт орох татвар ч гэсэн хумигдаад эдийн засагт дарамт учруулна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Богинохон хугацааны зогсолт байгаасай гэж л хүсэж байна. Урт хугацаатай бол энэ нь сөрөг нөлөө үзүүлнэ, урт хугацаатай байхаар байсан бол Оюутолгой Монголын Засгийн газарт хандах байсан байх гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Одоо бол нүүрсэнд авж байсан хураамжаа 3 юанаар нэмсэн, зэсэн дээр үнийн дүнгээс тодорхой хувиар авч байгаа учраас нилээн хүнд тусаж байгаа. Ер нь бол хил гааль дээр тавьсан татвар хураамжийн нэмэгдэлтэй холбоотойгоор монгол улсад 10 гаран сая долларын асуудал үүсэж байгаа.