Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2016.12.09

Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагад хандана

Оюутолгой компани зэсийн баяжмалаа зогсоох шийдвэр гаргажээ. Энэ байдал удаан үргэлжлэвэл Монгол улсын төсөвт асар том дарамт учирна гэдгийг улстөрчид хэлж байна.

Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Яагаад зогсоосон гэхээр ӨМӨЗО- ны  нүүрсэн дээр зэсийн баяжмал дээр тодорхой боомтууд дээр хураамж тавьсантай холбоотойгоор ААН-үүд хүндрэлд ороод мэдээж төлөвлөгдөөгүй асуудлууд гарсан учраас  Оюутолгой тэрнийг зогсоосон байх гэж ойлгож байна.

Өнөөдөр улсын төсвийн татварыг Эрдэнэт үйлдвэр,Оюутолгой хоёр бүрдүүлж байна. Ялангуяа Оюутолгой Эрдэнэт үйлдвэрийг ардаа оруулж  татвар төлж улсын төсвийг бүрдүүлж байна. Ийм ААН борлуулалтаа хийж чадахгүй удаан хугацаа үргэлжлэхийн бол манай төсөвт орох татвар ч гэсэн хумигдаад эдийн засагт дарамт учруулна.