Алтантуяа.Б 2016.12.09 | Сайт: Vip76.mn

“Авлига ба хүний эрх” хэлэлцүүлэг өрнөж байна

“Авлига ба хүний эрх” хэлэлцүүлэг өрнөж байна
“Авлига ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй уг арга хэмжээний хүрээд “Авлига ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-аас санаачлан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам хамтран зохион байгуулж байна. 

Авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах нь уг хэлэлцүүлгийн гол зорилго юм

ГХЯ-нд болж буй хэлэлцүүлэгт “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.

АТГ-аас авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч, төрийн байгууллагуудад хяналт шалгалж хийж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор орон нутагт ажилласан юм. 

Мөн иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан илтгэлийн уралдаан, парламентийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn