Гантөмөр.Л Болд.Л Батзандан.Ж Батчимэг.М Оюунгэрэл.Ц Батхүү.Г 2016.12.15 | Сайт: Vip76.mn

"250 сая"-ын эргэн тойронд

"250 сая"-ын эргэн тойронд
АН-ын гишүүд

Юун 250 сая төгрөг вэ!!! гайхах, ундууцах зэрэгцсэн тоотой АН-ын гишүүд нүүр тулж байна. АН-ын даргад нэр дэвшигч намдаа 250 сая төгрөгийн дэнчин өгнө гэсэн мэдээ хаанаас эхтэй нь төдийлөн тодорхой биш байгаа ч энэ асуудлыг УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр гаргаж тавьснаас хойш АН-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа сошиал ертөнцөөр илэрхийлсээр байна. Тэднээс заримыг нь энд онцлов.

Одоогоор Л.Болд, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Г.Батхүү нарын хүмүүс АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн юм. 

М.Батчимэг: Юун 250 сая төгрөг вэ!!! Хэн ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргасан талаар намын гишүүд, олон нийтэд нээлттэй тайлбар өгүүлэхийг шаардаж байна! Дэндэж байна

Ж.Батзандан: 250 сая хамгийн бага дэнчин. 2 хүн дэвшвэл тэрбум илүү гарна. Дээр нь сурталчилгааны зардал, бүх аймаг сумдаар явна, нэр дэвшигч гаргана.

Л.Гантөмөр: Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ...

Г.Батхүү: Мөнгөөр бус мөрийн хөтөлбөрөөр урьдчилсан шалгаруулалтаа хийе гэж бид их хэлсэн дээ. 250 сая гэдэг арай л дэндүү байна шүү. АН-ынхаа дотоод ардчиллыг сайжруулахгүй бол болохгүй гэдэг нь өнөөдрийн дотоод сонгуулийн үйл явцаас харагдаж байна.

Л.Болд: Нам маань хов, хор, хог 3-аас салах шинэчлэл хэрэгтэй байна. Улс төр бол уйдахаараа ордог дэн буудал биш.

Ц.Оюунгэрэл: АН Их Хурал даргад нэр дэвшигчдэд шалгуур тавихгүй гэж шийдсэн. 250 сая гэдэг шалгуур Их хурлын шийдвэрийг зөрчиж байна. Хандивын данс л зарла.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn