Ундраа.А 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлт

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Хуулийн төсөлд ахмад настны эрхийг хангах, ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, тэдний амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг дэмжих. ахмад настанд үзүүлэх хүндэтгэл. насны хишиг. санхүүжүүлэх эх үүсвэр, аж ахуйн нэгж, байгууллага. албан тушаалтны хүлээх үүрэг. ахмадын байгууллагатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ахмад настны амьдралын туршлага. мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцох. нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний хэрэгцээ шаардлага. хүсэл сонирхол, санаачилгад тулгуурлан ахмад настанд үзүүлэх дэмжлэг. үйлчилгээний төрөл. хэлбэрийг өргөжүүлэх,'нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр. Б Саранчимэг, Я.Санжмятав, А.Ундраа. С.Чинзориг нар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийн нийгмийн хамгаалал, ахмад настанд үзүүлэх орон сууцны хөнгөлөлт, насны хишгийн санхүүгийн эх үүсвэр. ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар төсөл санаачлагчаас асуулт асууж хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б Баттөмөр ахмад настанг ажлын байраар хангах талаар гадаад улс орны туршлага судлах. тэдний оюуны бүтээл. ур чадвар, ажлын туршлагыг хойч үедээ зааж сургах, тэдний чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл, боломжийг сайжруулах, сэтгэл санааг нь дэмжих. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ахмад настны хөдөлмөрийг үнэлэх. гэрээгээр ажиллуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах. ахмад настанд үзүүлж буй гадаад орны туршлагыг судлах, тэдэнд зориулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгсэлд ахмад настны суудлын тэмдэглэгээ хийх. Улсын Их Хурлын гишүүн ё Баатарбилэг хуулийн төсөлд ахмад настны эвлэлдэн нэгдэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг зааж өгөх, тэдний хөдөлмөр эрхлэлт. ажлын байранд зуучлах, өөрийгөө хөгжүүлэх. ахмадын өргөө. ахмадын байгууллагын тодорхойлолтыг төсөлд тодорхой тусгах, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах. төслийн зарим зүйл. заалт хэт тунхаглалын шинжтэй байгааг анхаарах. хэрэгжүүлэх арга замыг тодорхой зааж өгөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан ахмад настныг халамж. үйлчилгээнд бүрэн хамруулах, ялангуяа халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан иргэдийг сувиллын нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулах, эрт тэтгэвэрт гарсан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настанд зориулсан сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, ахмад настны талаар өмнө хүрсэн түвшингээс дордуулахгүй байх зарчим баримтлах, өрхийн эмнэлэгт ахмад настанд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа тэтгэврийн зөрүүг арилгах. ахмад настанд нийгмийн үйлчилгээг цогц байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэх, ахмад настны асрамжийн газрын үйлчилгээг төрөлжүүлэх, халамж. үйлчилгээний төрлийг шинэчлэх, тэтгэврийн насыг ойртуулах, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан ахмад настны ажлын байрны талаарх судалгаа хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дэмжих чиглэлээр бизнесийн төвд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх. насан туршийн боловсрол олгох үйлчилгээнд хамрагдах боломжийг бий болгох нь зүйтэй зэрэг саналуудыг гаргалаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд