Даваасүрэн.Ц 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Гадаад ертөнцөд айдас төрүүлж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 УИХ-ын 2016 оны 12 сарын 16-ны чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өндөр настан ахмадууддаа амласан зүйлээсээ хэрэгжүүлж эхлэх гэж байгаад миний зүгээс сайшаах байна. Долларын ханшийг 2012 онтой харицуулахад мянган төгрөгөөр нэмэгдэж 60-70 хувиар худалдан авах чадвар буурсан байгаа. Өнөөдөр бид ахмад настангуудын өнгөрсөн зуунд үүрч ирсэн ач гавъяаг нь үнэлээд дээрх хэмжээний мөнгийг нөхөөд өгчих л байсан юм.

Санхүүгийн боломжгүй гээд ард түмний тархи угаагаад байгаа. Бидэнд боломж бий. Учир нь саяхан хэдэн гишүүн гадаадад туршлага судлаад ирлээ. Бидний гаргаад байгаа баяжмалын 23 элмент их үнэтэй болохоор тэд авдаг байна. Жишээ нь гар утас, электорн барааны салбарт хэрэглэдэг элмент гэхэд 1гр нь 6000-8000 доллар юм байна. Палатинум гэж элмент 1кг нь 500 доллар.

Гэтэл бид үүнийгээ авчихаж чадахгүй байгаа. Манай дарга нар сайн сонсож ав. Ийм зүйл ярихаар уур нь хүрч байгаа биз. Үнэндээ нөхцөл байдал ийм л байна. Хоёрдугаарт оффшорт байгаа 20,4 тэр бум төгрөгөө одоо зүгээр оруулж ирэх хэрэгтэй.

Нэг хүний оффшорт байгаа мөнгө хэдэн жил тавих мөнгөтэй ч хүн байгааг гадаадын хэвлэлээр бичээд байна. Удахгүй тэр хүмүүсийн нэрийг ард түмэн  сонсож эхлэх байх. Гэтэл Оффшорын хууль оруулж ирчихээд энэ хүмүүсээ өмгөөлж хамгаалаад байвал Монгол улс хэзээ вальютын нөөцтэй болох юм. Хэзээ энэ хямралаас гарах юм.

Тэгэхээр Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хэлэхэд энэ хуулиа  татаж ав гэж хэлэх гэсэн юм. Татахгүй бол ямар нэг шийдвэртэй алхам хийх цаг нь болсон. Гадаад мөнгөө гаргаж зувшуулдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй одоо болоо ш дээ. Гадаад ертөнцөд  Монгол Улсад мөнгө өгчихөөр нэг хэсэг нь хулгайлчихдаг юм байна гэдэг ойлголт төрүүлчихээд байна шүү дээ манайхан.

Тэдний хэвлэлүүдээр энэ тухай тодорхой бичиж байна. Оффшор гэдэг татвараас зайлсхийж мөнгө угааж байгаа  хэрэг гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа хуульд ч тэгж заасан. Одоо бидэнд  энэ замбараагүй байдалд бүрэн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж ч бий болсон. Мөнгөө алдах бий гэж тэр хүмүүс айж байгаа учраас авгай хүүхэд, ах дүүгийнхээ нэр дээр хадгалахыг бодож суугаа. Үгүй одоо болсон тэр мөнгөө хурдхан оруулаад ирэх хэрэгтэй.