undefined undefined 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Монголд талцаж хуваагдаагүй салбар алга ахмадын холбоо нь хүртэл хуваагдчихсан

 УИХ-ын 2016 оны 12 сарын 16 ны Чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

"Монголын ахмадын байгууллага хоёр тусдаа талцсан юм шиг харагддаг. Манай нийгэмд эр эм, хөгшин залуу, баян,ядуу гээд хуваагдаж болох ямар хэлбэр байна тэр бүхэн сүүлийн дөрвөн жилд бий болсон эмгэнэл гэж хэлж болно. Уг нь Засгийн газраас ярьж ярьж Үндсэний хэмжээний гэх агуулгаар ахмадын байгууллагаа нэрлэхээр оруулсан. Энэ хуваагдсан ахмадын холбоог тодорхой болгох нэгдсэн ойлголт өгөхгүй юу?  

УИХ-ын гишүүн: Л.Энх-Амгалан

Байнгын хороогоор энэ асуудал яригдсан. Энэ хуулийн 15 дугаар зүйл дээр. Ахмадын байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах эрх зүйн зохицуулалтууд тодорхой заагдсан байгаа.  Гэхдээ бодит байдал дээр ийм асуудал үүсчихээд байгаа нь үнэн. Нэг суманд очиход хоёр ахмадын байгууллагатай байх нь бий. Нэг нь Чөлөөт ахмадын хороо, Монголын ахмадын хороо гээд хуваагдчихсан байна. 2012 оноос хойш ийм нөхцөл байдал үүссэн байдаг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

Ахмадын байгууллага гэж чухам алийг нь хэлэх вэ гэдэг эргэлзээ өнгөрсөн дөрвөн жилийн өмнөөс гарсан байгаа. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдагаараа Монголын ахмадын холбоог хэлэх ёстой. Энэ хуулийн боловсруулах явцад Монголын ахмадын холбооныхон гар бие оролцож хамтран ажилласан ажлын хэсэгт байдаг. Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам бодлого үйл ажиллагааныхаа чиглэлээр Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бодлогын дагуу тус яамны зарим чиг үүрийг Монголын ахмадын холбоогоор  гүйцэтгүүлэх тухай ч уг гэрээнд маш тодорхой тусгасан. Нэг чухал заалт гэвэл Монголын ахмадын холбоо ахмадуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг төлөөлнө гэдгийг бусад байгууллага нь ч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүнтэй би өөрөө уулзаж ахмадуудыг битгий улс төрийн намуудын өнгө дагуулж хуваагдуулаарай гэдгийг хэлээд нэгдэж ажиллахыг хүссэн. Тэгэхээр уламжлал ёсоор Монголын ахмадын холбоог нэрлэж болно гэсэн үг."