Тэрбишдагва.Д 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Багуудад барих гэж байгаа ахмадын өргөөг барих санхүүгийн эх үүсвэр юу байх вэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Ахмад настны тухай хуулийн төслийг дэмжих олон зүйл заалтууд бий. Гэхдээ өчигдөр орж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд, өнөөдөр хэлэлцэж байгаа энэ хуулийн заалтуудаас харж байхад энд, тэнд барилга, байшин барих тухай юм яриад байх юм.

Энэ хуулийн  7.5 дугаар заалтад засаг захиргааны байгууллага, сум тосгон, хороо, багт ахмадын өргөө байгуулна гэсэн байна. Ахмадуудаа дэмжиж байгааг ойлгож байна.

Гэхдээ багуудад ахмадын өргөө гэж барилга бариад байх шаардлага байна уу гэдгийг бодож үзэх  ёстой юм шиг. Гэхдээ энэ их өргөө, байр барих төсөв мөнгийг хаанаас гаргах гэсэн тооцоо байгаа талаараа тодруулмаар байна?

Мөн манайхны тэтгэвэрт гарах нас их залуужсан байна. Залуухан ажил хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай хүмүүс тэтгэвэрт гарчихаад хийх ажилгүй гээд явж байна.

Энэ хүмүүсийг ажлын байраар хангах боломж байна. Хөдөө орон нутгийнхаа боловсон хүчний чадвахийг сайжруулах чиглэлд тэтгэвэрт гарсан ч ажил хийх чадвартай боловсон хүчнийг томилон ажиллуулах боломж нөхцлийн тухайд ярьж байгаа зүйл юу байна?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

2013 оны байдлаар 60 ба түүнээс дээш  настай ахмад настны тоо 170 мянга байсан бол 2040 он гэхэд 700 мянга руу дөхөх тооцоо судалгаа байгаа. Цалинтай ээж хөтөлбөрийн гол агуулга нь гэхэд хүн амын өсөлтийн бодлогыг залуу насны бүтцээ хэвээр нь хадгалахад оршиж байгаа.

Хүн ам цөөнтэй холбоотой төрийн бодлготой уялдуулж  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Хоёрдугаар асуултад хариулахад  багийн байргүй газар хөдөө орорн нутагт бараг байхгүй болсон. Манай Дорнод аймгийн 13 сум бүгд ахмадын өргөөтэй. 10 суманд бие даасан тусдаа байшин бий.

Үндсэндээ 65 багийн 50 гаруй нь өөрсдийн гэсэн ахмадын байртай. Энийг л ашиглая гээд байгаа юм. Түүнээс биш төсвийн мөнгөөр нэмж өргөө барих гээгүй. Ахмадын хөгжлийн асуудал  нийгмийн хариуцлагатай уялдах ойлголт. Тэр ч утгаараа одоо байгаагаа ашиглаж ахмадуудаа дэмжих гэсэн үг."