Тэрбишдагва.Д 2016.12.16

Д.Тэрбишдагва: Зээлийн хүүг яг хэзээ 9 хувь болгох тухайд тодорхой тоо хэлэхгүй юу?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 УИХ-ын 2016 оны 12 сарын 16 ны Чуулганаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

"Зээлийн хүүг бууруулж 9 хувь болгоно гэж байна. 9 хувьтай болоход хэдий хугацаа шаардагдах вэ. Яг тодорхой тоо хэлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт тэтгэвэрийн доод хэмжээ дэндүү бага байгаа шууд  дээд хэмжээтэй тэнцүүл гэж байгаа юм биш.

Жаахан ч гэсэн дээшлүүлэх тухайд ямар арга хэмжээ авч байна вэ? Мөн 37-45 насны тэтгэвэрт гарсан  33 мянган хүн байгаа. 45-50 насныхан хэд байгаа юм бол. Ер нь 50 наснаас доош яг хэдэн хүн тэтгэвэр аваад байна гэдэг их сонин санагдаад байна л даа?"   

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

"Тэтгэвэрийн зээлийн хүүг шат дараалалтай бууруулна. Зээлийн хүүг бууруулах эрх нь өчигдөрийн Нийгмийн даатгалын үндэсний  зөвлөлийн хурлаар олгогдсон байгаа. Харьяа агентлаг, арилжааны банкуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлэлцээрийг хийнэ. Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг гарсан.

Банкны зүгээс нэмэгдэл болж гарах үйл ажиллагааны зардлын хэмжээг бууруулах нь туйлын зорилго болж байна. Энэ хэмжээ хэдий хэмжээгээр буурна төдий чинээ тэтгэвэрийн зээлийн хүү буурна гэсэн үг. Харин доод суурийг нь хадгаламж хэлбэрээр байрших мөнгнийхөө хүүтэй уялдуулж зохицуулахаар байгаа.

Шат дараалалтай бууруулна гэсэн нь 9 хувийг огцом бууруулах боломжгүй гэдгийг илтгэж байгаа юм. Бид аль аль талынхаа эрсдэлээ тооцож байгаа. Нийт багцын хэмжээ өсчихвөл яах уу гэх мэтээр  банк санхүүгийнхээ  эрсдлийг тооцоолж  шат дараалалтай арга хэмжээг авна. Тийм учраас таньд яг одоо шууд цаг өдрөөр нь тодруулж хэлэх боломжгүй юм.

Энэ парламентийн танхимд сууж байгаа бидний хувьд хариуцлагатай нэр хүндтэйгээр хийх нэг чухал ажил бол тэтгэвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.  

Ирэх онд төрөөс даах тэтгэвэрийн тоон хэмжээ 587,3 тэр бум төгрөг татаас болгон авах тооцоо гарч байгаа. Манайхны нийгмийн даатгалын шимтгэл төлөх тогтолцооны хувьд буруу зөрүү зүйл их байна. Жишээ нь өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа байдал нь тэтгэвэрт гараад авах мөнгөн дүнг бүрдүүлж чадахгүй байна шүү дээ. Анхнаасаа эв санааны нэгдэлтэй гээд нийтийн саванд хуимтлалаа бий болгосон улс. Тиймээс маш сайн тооцоо судалгаа хийж үе шаттайгаар цэхцлэх шаардлагатай байгаа юм."