Батзандан.Ж 2016.12.16 | Сайт: Vip76.mn

Ж.Батзандан: Ахмадуудыг орон сууцжуулах бодлого өмнөх засгийн үед сайн хэрэгжиж байсан

УИХ-ын Ж.Батзандан
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

"Ахмад настны тухай энэ хуулийн боловсруулалт маш чамбай хийгдсэн байна. Н.Номтойбаяр сайд шинэ албандаа томилогдоод маш чамбай, дайчин, идэвхи зүтгэл  гаргаж ажилласан гэдгийг энэ хуулийн боловсруулалтаас харж үнэлж байна. Маш чухал чухал саналуудыг тусгаж оруулж ирсэн байна.

Тухайлбал ахмадын сантай болох гэдэг маш зөв санаа юм. Энэ саналыг оруулж өгсөнд баяртай байна. Аймаг, дүүрэг, сум, хороо, багуудад ахмадын өргөө бий болгох  гэдэг ч маш оновчтой заалт юм. Ахмадуудтай уулзаж байхад хэд хэдэн саналыг хэлж байсан тэдгээрийг үндсэндээ энэ хуулийн заалтуудаар тусгаж оруулж өгсөнд баяртай байгаагаа илэрхийлэе.Тэтгэвэрийн зөрүүг арилгах чиглэлд тодорхой бодлого гарч байгааг сая сонслоо.

Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шийдвэр гаргаж ажиллаж байгаад дахин баяр хүргье. Манай  өндөр настануудад тулгамддаг бас нэг асуудал нь бурхан болсон хойно оршуулах газар олдохгүй байгаад эмзэглэдэг.

Ард үлдсэн гэр бүлийнхэн талийгаачийг нутаглуулах газрыг хэдэн саяд хүрч үнэлэгдэх үнээр худалдаж авдаг гэсэн санааг хэлж байсан эмэгнэлтэй санагдсан. Энэ асуудлыг судлаж үзээд зайлшгүй шийдвэрлэх асуудал юм гэдгийг хэлмээр байна.

Өмнөх засгийн үед ахмадуудыг орон сууцжуулах төсөл хэрэгжээд нэлээд хүчээ авч байсан. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэнэ байх гэдэгт найдаж байна.  Монголын ахмадын холбоо бусад хувийн байгууллагуудтайгаа хамтран зөвшилцөж ажиллана гэж байгаа нь сайн хэрэг. Монголын ахмадын холбоо улс төрөөс ангид байх учиртай."