“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” энэ оны сүүлийн хуралдаанаа хийв
2016.12.19

“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” энэ оны сүүлийн хуралдаанаа хийв

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”–ийн даргын үүргийг гүйцэтгэдэг юм. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд яамдуудын дэд сайд нар, Улаанбаатар хот болон бусад газрын орлогч дарга багтдаг юм. Тус зөвлөл улиралд нэг удаа хуралддаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаа Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа

Байнгын ажиллагаатай зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт сайн байна. Энэ хүрээнд:
“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар
– “Япон Улсын гамшгийн менежментийн туршлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж” сэдэвт сургалтыг Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран зохиосон
– Зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг түгээх тусгайлсан хуудсыг Онцгой байдлын ерөнхий газрын цахим хуудсанд байршуулсан
– Зөвлөлийн ажиллах журамд үйл ажиллагааны зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг тусган, шинэчлэн боловсруулсан
Мөн 2016 онд хийсэн ажлын тайлан, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг нэгтгэн боловсруулсан байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
– Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, анхаарах асуудал
– 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл
-“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүн, цаашид авах арга хэмжээ
– Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар 21 аймгийн боловсрол, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагатай хамтран зохион байгуулсан теле хурлын үр дүн, цаашид авах арга хэмжээний санал
– Гамшгийн аюулаас хамгаалагдсан “Аюулгүй эмнэлэг”-ийн бодлого, үйл ажиллагаа, түүнд шаардлагатай дэмжлэг, хамтын ажиллагаа
– Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай Зөвлөлийн ажиллах журмын төсөл
– Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
– Газар хөдлөлтийн аюулыг таниулах өдөртэй болох тухайзэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэр гаргалаа.
“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” –ийн дараагийн ээлжит хурал БСШУСЯ-нд болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.