2016.12.19

УИХ-ын даргын ОХУ дахь айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-д ажлын айлчлал хийлээ.

Тэрбээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэллээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.

Дараа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов нар намуудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Шагнал гардуулж, “Санамж бичиг”-т гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Москвагийн Эрчим хүчний сургалт, судалгааны дээд сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.