Энхболд.М 2016.12.19 | Сайт: Vip76.mn

2017 онд төсвийн ерөнхийлөн захирагчид хэдий хэмжээний төсөв төвлөрүүлэх, зарцуулах эрхтэй вэ?

2017 онд төсвийн ерөнхийлөн захирагчид хэдий хэмжээний төсөв төвлөрүүлэх, зарцуулах эрхтэй вэ?

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн эргэн тойронд өмнө нь та бүхэнд хамгийн их төсөв зарцуулах эрх бүхий 4 сайд, төсвийн ерөнхийлөн захирагчид болох УИХ-ын даргаас эхлээд Засгийн газрын гишүүдийн ирэх онд төвлөрүүлэх орлого, зарцуулах эрхийг анх оруулж ирсэн хуулийн төсөлтэй харьцуулсан нийтлэлүүдийг хүргэж байсан билээ. Тэгвэл үүний үргэлжлэл болгож, дараах тоо баримтыг дэлгэж байна. 

Монгол Улсын 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ

Монгол Улсын Ерөнхий Аудитор: 519,2 сая төгрөг

- Гадаад тусламжийн орлогоос санхүүжүүлэх: 519,2 сая төгрөг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга: 60 сая төгрөг

- Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого: 60 сая төгрөг

Санхүүгийн Зохицуулах хорооны дарга: 822,4 сая төгрөг

- Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого: 822,4 сая төгрөг

Үндэсний статистикийн хорооны дарга: 563,6 сая төгрөг

- Гадаад тусламжийн орлогоос санхүүжих: 557,6 сая төгрөг

- Харьяалагдах төсөвт байгууллагын өөрийн орлого: 6 сая төгрөг

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар: 196 тэрбум 22,7 сая төгрөг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар: 2 тэрбум 252,5 сая төгрөг

Стандартчилал, хэмжилзүйн газар: 2 тэрбум 486 сая төгрөг

Дипломат төлөөлөгчдийн газрууд: 10 тэрбум 500 сая төгрөг

Татварын ерөнхий газар: 1 их наяд 630 тэрбум 592 сая төгрөг

Гаалийн ерөнхий газар: 1 их наяд 689 тэрбум 640,2 сая төгрөг

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар: 15 тэрбум 900 сая төгрөг

Цагдаагийн ерөнхий газар: 3 тэрбум 487,5 сая төгрөг

Иргэний нисэхийн ерөнхий газар: 157 тэрбум 905,7 сая төгрөг

Газар зохион байгуулалт, геодиз зурагзүйн газар: 1 тэрбум 765,2 сая төгрөг

Ашигт малтмал, газрын тосны газар: 232 тэрбум 636,1 сая төгрөг

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар: 420 сая төгрөг 

Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрх

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга: 1 тэрбум 585,4 сая төгрөг

 - Урсгал зардал: 1 тэрбум 585,4 сая төгрөг

Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч: 4 тэрбум 71,6 сая төгрөг

 -Урсгал зардал: 4 тэрбум 71,6 сая төгрөг

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга: 46 тэрбум 319,1 сая төгрөг

 -Урсгал зардал: 46 тэрбум 319,1 сая төгрөг                       

Хүний эрхийн үндэсний комиссын дарга: 789,7 сая төгрөг

 -Урсгал зардал: 789,7 сая төгрөг

Монгол Улсын Ерөнхий прокурор: 26 тэрбум 96,4 сая төгрөг

 -Урсгал зардал: 26 тэрбум 8,1 сая төгрөг

 -Хөрөнгийн зардал: 88,3 сая төгрөг

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга: 1 тэрбум 986,1 сая төгрөг

 -Урсгал зардал: 1 тэрбум 986,1 сая төгрөг

Монгол Улсын ерөнхий аудитор: 9 тэрбум 287,8 сая төгрөг

 -Урсгал зардал: 8 тэрбум 768,5 сая төгрөг

 -Гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх зардал: 519,2 сая төгрөг

Авлигатай тэмцэх газрын дарга: 9 тэрбум 240,6 сая төгрөг

 -Урсгал зардал: 8 тэрбум 389,2 сая төгрөг

 -Хөрөнгийн зардал: 851,4 сая төгрөг

Санхүүгийн зохицуулах хорооны дарга: 2 тэрбум 483,5 сая төгрөг

 -Урсгал зардал: 2 тэрбум 483,5 сая төгрөг

Төрийн албаны зөвлөлийн дарга: 725,8 сая төгрөг

 -Урсгал зардал: 725,8 сая төгрөг

Үндэсний статистикийн хорооны дарга: 7 тэрбум 532,7 сая төгрөг

 -Урсгал зардал: 6 тэрбум 675,1 сая төгрөг

 -Гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх зардал: 557,6 сая төгрөг

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга: 15 тэрбум 751,1 сая төгрөг

 -Урсгал зардал: 15 тэрбум 751,1 сая төгрөг

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссийн дарга: 461,2 сая төгрөг

 -Урсгал зардал: 461,2 сая төгрөг 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn