2009.12.24

Түлш, эрчим хүчний салбарын бодлоын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 22-ны өдөр захирамж гаргаж, түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулан байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл, Ц.Шинэбаяр, З.Энхболд нар оржээ.

Түлш, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудалтай холбогдсон энэхүү баримт бичгийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, “Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөртэй уялдуулан боловсруулж 2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.