“Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэвт сургалт зохион байгууллаа
2016.12.02

“Хурал ба төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сэдэвт сургалт зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран “Хурал ба Төлөөлөгчийн манлайлал, ур чадвар” сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалт нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн манлайлал, ур чадварыг дээшлүүлэн эрх зүйн хүрээнд хийж, хэрэгжүүлэх зарим асуудлаар танин мэдэхүйн мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх зорилготой бөгөөд Төлөөлөгчдийн 75.6 хувь буюу 31 нь хамрагдсан.

Тус сургалтын үндсэн сэдвийн дагуу Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн, боловсролын болон удирдлагын ухааны магистр Г.Маналжав, тус холбооны ажлын албаны дарга П.Янжинлхам нар сургалт хийсэн бол Төсөв, санхүүгийн удирдлага-Төлөөлөгчийн оролцоо сэдвээр Сангийн яамны зөвлөх Н.Долоожин нар сургалт явууллаа.