ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт
2016.12.22

Эмнэлэг бус, цагдаагийн байгууллага албадан эрүүлжүүлнэ

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг эмнэлгийг байгууллагад /эмнэлэгт/ албадан эрүүлжүүлж байгааг өөрчилж, энэ үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэхээр тусгажээ.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн, өөрийгөө хянах чадваргүй болсон этгээдийг эмнэлэгийн байгууллагад албадан эрүүлжүүлэх нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.