Нямдорж.Ц 2016.12.22 | Сайт: Vip76.mn

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
Улсын Их Хурлын нэгдсэн чуулган

УИХ-ын 2016 оны 12 сарын 22 ны чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болов.

Тус хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь гишүүн уншиж танилцууллаа. Танилцуулгын сонссоны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар асуулт асууж хариулт авав.  Ингээд зарчмын зөрүүтэй 8 саналаар санал хураалт явууллаа. 

Эцэст нь, хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураахад 50 гишүүн оролцож, 43 гишүүн зөвшөөрч, 86 хувийн саналаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөнө.