Тэрбишдагва.Д 2016.12.23 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Өргөн барьсан хуулиар Хөгжлийн банк хараат байдлаас гарах боломж бүрдэж байгаа

УИХ-гишүүн Д.Тэрбишдагва
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

"Хараат бус байдлын талаар та нар хэлэх хэрэгтэй. Өмнө нь тус банкны хувьд шийдвэр гаргах нөхцөл муутай шууд Засгийн газраас шийдвэр гаргаад л явчихдаг хараат байсан. Харин өчигдөр Хөгжлийн банкны хуулийг хэдэн гишүүд УИХ-ын даргад өргөн барьсан.

Энэ хуулиар цаашид Монгол банк ерөнхий хяналтыг тавина гэж заасан байсан. Тэгэхээр Хөгжлийн банк цаашид зээл олгохдоо 10-15 хувийг нь өөрөө бусад хөрөнгө оруулалтаа гадна, дотны банкнаас хөрөнгө босгох төсөлүүд шалгаруулж авё байхаар зааж өгсөн байгаа.

Өөрөөр хэлбэл гадна, дотны санхүүгийн байгууллагууд оролцож хамтран шалгаруулах юм бол ямар нэг улс төрийн хамааралгүй болох юм билээ. Тэгэхээр цаашид хараат бус байх асуудлыг шинээр өргөн барьсан хуулиар зохицуулагдаж байгаа гэсэн үг. Гол нь энэ хуулиа аль болох хурдан авч хэлэлцээд батлуулах л хэрэгтэй байгаа юм."