Нямдорж.Ц 2016.12.23 | Сайт: Vip76.mn

Хөгжлийн банкны талаарх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

Хөгжлийн банкны талаарх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Хөгжлийн банк

УИХ-ын 2016 оны 12 сарын 23 ны нэгдсэн чуулганаар "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээ"-ний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

"Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Ш.Раднаасэд, Ц.Гарамжав, О.Баасанхүү, Н.Учрал, Л.Болд, Я.Содбаатар, З.Нарантуяа, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, Х.Баделхан нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа уг тогтоолын төслийг цааш хэлэлцэхийг дэмжье гэж санал хураахад 49 гишүүн оролцсоноос 34 нь зөвшөөрч, 69,4 хувийн саналаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэнгэл Bayartsengel@vip76.mn