Д.Гантулга "Чуулган хамгийн их тасалдаг гишүүн"-ээр тодорлоо
2016.12.23

Д.Гантулга "Чуулган хамгийн их тасалдаг гишүүн"-ээр тодорлоо

УИХ-ын нэгдсэн чуулган 69.7 хувийн ирцтэй буюу 53 гишүүнтэй  хуралдаж байна.

Хуралдаанаад ирээгүй 23 гишүүний 10 нь гадаад,  4 нь орон нутагт томилолттой байгаа аж.

АН-ын даргын сонгуульд өрсөлдөж байгаа С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нарын 3 гишүүн мөн  Ч.Улаан, Б.Саранчимэг нарын 5 гишүүн чөлөө авчээ. Харин С.Батболд, Д.Сумъяабазар нарын 2 гишүүн эмнэлэгийн чөлөөтэй байгаа юм байна. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанаа  Ж.Эрдэнэбат, Д.Гантулга нар тастсан байна. УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хамгийн их чуулган тасалдаг гишүүнээр  "тодроод" байгаа билээ.

Сүүлийн хоёр долоо хоног чуулганы хуралдаан даргалж байгаа дэд дарга Ц.Нямдорж "Д.Гантулга гишүүн анхаарал татаж байна шүү" хэмээн Түүнийг онцлоод байгаа билээ. 

Ирц дэлгэрэнгүй

Ирцийн мэдээг parliament.mn авав