#VipMemory: Хөгжлийн банк
Хөгжлийн банк 2011 онд анх байгуулагдсан
2016.12.26

#VipMemory: Хөгжлийн банк

Vip76.mn сайт “ЭНЭ СЭДВЭЭР ХЭН ЮУ ХЭЛЖ БАЙВ?” буландаа “ХӨГЖЛИЙН БАНК” сэдвийг онцлож байна. Хөгжлийн банктай холбоотой УИХ-ын гишүүдийн илэрхийлж байсан байр суурийг #VipMemory  –оос хайцгаая.

2009-07-01: 

  • Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн үеийн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаар ахлуулан байгуулав.
  • Хөгжлийн банк байгуулах нь Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтын нэг байсан юм. Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу. 

2011-01-03:

2011-02-10: 

  • УИХ-аар Хөгжлийн банкны тухай хуулийг батлав. 

Хууль батлагдах үед олонхи улстөрчид “Хөгжлийн банкны Монгол улсын хөгжил чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж өөдрөгөөр харж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягийн Хэвлэлүүдэд өгч байсан ярилцлагуудаас Хөгжлийн банкыг байгуулсан анхны зорилго, ач холбогдол болоод тухайн үеийн УИХ-ын харж байсан өөдрөг хүлээлтийг олж уншиж болно.

2011-02-11:

Д.ГАНХУЯГ: ХӨГЖЛИЙН БАНК 2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БАТАЛГАА ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Хөгжлийн банк бол Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нэгд,импортыг орлох экспортын бүтээгдэхүүний үндэсний том нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих юм. Хоёрт, улс орны хөгжилд чухал шаардлагатай дэд бүтцүүдийг бий болгох юм. Тухайлбал, Төмөр замын сүлжээ, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр, Улаанбаатар хотын асуудал, олон улсын чанартай болоод улсын чанартай зам, нийслэлийг аймгуудтай холбосон зам зэргийг санхүүжүүлнэ.”   

..Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ батална. Үйл ажиллагааных нь тайланг УИХ-д жил бүр танилцуулах ёстой. УИХ-аар хэлэлцэнэ гэдэг бол олон нийтийн хяналт тогтооно гэсэн үг. Мөн банкны удирдлага тайлангийнхаа үнэн зөв эсэхийг хариуцаж, түүнийг олон нийтэд нээлттэй байлгах үүрэг хүлээсэн. Хариуцлагын тогтолцоог ч тодорхой тусгасан.

Ярилцлага унших линк.http://vip76.mn/content/192

2011-02-17:

Д.ГАНХУЯГ: ХАМГИЙН САЙН НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛИЙГ ХӨГЖЛИЙН БАНК ОЛГОНО

.... манай улсын эдийн засаг хурдацтай өсөх нь ойлгомжтой болж байна. Энэ өсөлтийг бий болгох, хүлээн авахад шаардагдах чанартай дэд бүтцийг бий болгох нь тулгамдсан асуудлын нэг. Эдгээр асуудалд Хөгжлийн банк хариулт өгөх ёстой. Ингэж чадвал Хөгжлийн банк Монголын хөгжлийн гол хурдасгуур болох учиртай.

Ярилцлага унших линк. http://vip76.mn/content/189

2011-03-22: 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

Монгол Улсын нэр хүнд гэж ойлгох хэрэгтэй. Манай орны газар дээр эсвэл доор байгаа эрдэс баялаг, эрчим хүчний үнэ цэнэ, Монгол Улсын өөрийнх нь нэр хүнд өөрөө Хөгжлийн банк байгуулах баталгаа суурь болж байгаа юм. Хамгийн гол нь хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг УИХ-аар батлаад хянаад явсан нөхцөлд гайгүй болов уу гэж харж байгаа. Гол алдаа нь энэ тал дээр л гарах байх. Засгийн газрыг ч юу хийхийг нь УИХ хянана. Улсын төсөв баталдагтай яг ижилхэн Засгийн газрын хийх ажлыг баталж өгнө. Төсөвт нэг ширхэг хадаас авахыг УИХ баталдаг шиг эх үүсвэрийн хөрөнгө оруулалт хийхийг бодлогын талаас нь, Засгийн газрын баталгаа гаргахыг нь ч УИХ гаргаж өгнө. Хөгжлийн банк Монголд хөгжлийг дагуулна. Үүнийг нэг их сөрөг талаас нь харах хэрэггүй.

Ярилцлага унших линк:  http://vip76.mn/content/2833

2011-02-18:

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

.... Гэхдээ энэ хуулийг хэрхэн яаж, хэрэгжүүлэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Нөгөө л хуулиа гуйвуулдаг, хэрэгжүүлдэггүй, хэдхэн хүнд үйлчилдэг байдлаар хүрээндээ зангидаад байвал хууль эргээд гай л болно. Уг нь хуулийнхаа үзэл баримтлал, зорилгодоо нийцсэн байдлаар хэрэгжээд явбал улс орны эдийн засагт чухал нөлөөтэй. 

Ярилцлага унших линк: http://vip76.mn/content/5698

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан Хөгжлийн банкны асуудалд болгоомжтой хандах ёстойг гэдгийг анхааруулан хэлж байжээ.

2011-02-08:

Ч.УЛААН: ХӨГЖЛИЙН БАНК АЛЬ НЭГ УЛСТӨРИЙН ХҮЧНИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ

 ..Энэ банкийг байгуулахад анхаарах олон асуудал бий. Дэлхий дээр Хөгжлийн банк байгуулсан туршлагыг харахад олон оронд бүтэлгүйтсэн байдаг. Цөөхөн оронд энэ банк амжилттай ажилласан. Тэгэхээр энэ гашуун сургамжийг бид давтахгүйгээр Хөгжлийн банк яагаад бүтэлгүйтдэг вэ гэдгийг судлах хэрэгтэй юм” хэмээн хэлж байжээ. 

Ярилцлага унших линк:  http://vip76.mn/content/5394

2011-02-22:

Ч.УЛААН: БАНК БҮТЭЛГҮЙТҮҮЛДЭГ СУРСАН АРГА БАРИЛААРАА ЯВЧИХ ВИЙ ДЭЭ ГЭЖ БИ ХУВЬДАА БОЛГООМЖИЛЖ, ЭМЗЭГЛЭЖ БАЙНА

Яагаад гэвэл хуульд дутуу дулимаг боловсруулсан асуудал нэлээд байна. Хамгийн гол нь байгуулах гэж байгаа банк маань анхнаасаа тогтвортой, үр ашигтай ажиллаж чадна гэдэг итгэл үнэмшил төрүүлж чадахааргүй байгаад л асуудлын учир байсан юм. Тиймээс энэ чухал хууль хэрэгжих нь бүү хэл батлагдаж гарангуутаа ийм хэл аманд өртөж байгаад харамсаж байна. Мордохын хазгай болох вий дээ хэмээн эмзэглэж байна. 

Ярилцлага унших линк: http://vip76.mn/content/5395

2011 -05-12: 

Хөгжлийн банк албан ёсоор үүдээ нээв

Зурагт: Сангийн сайд С.Баярцогт, Хөгжлийн банк”-ны ТУЗ-ын дарга бөгөөд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны  дарга Ч.Хашчулуун, Хөгжлийн банк”-ны дэд захирал Л.Болормаа

Удирдлагын багийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт БНСУ-ын Хөгжлийн банк /KDB/ шалгарч, гүйцэтгэх захирлаар нь  Ким Жанг Жин нар ажиллав.

2013 он: Захирлаар Н.Мөнхбат томилогдов

2014-03-27: 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЗОРИГТ

Одоо ажиллаж байгаа хөгжлийн банк бол банк гэхээсээ илүү засгийн газрын касс хэлбэрээр ажиллаж байна...Хөгжлийн банк бусад оронд ч гэсэн хүнд хэцүү зам туулж гарч ирсэн байдаг...

Ярилцлага унших линк: http://vip76.mn/content/23378

 

2016-12-14:

“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барив

Үүдээ нээснээс хойш хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн хугацаанд 2000 орчим төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 33 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зохистой харьцааны 50 дахин нэмэгдүүлсэн заалтыг зөрчихөд ойрхон байгаа юм. Хөгжлийн банк нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээл хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болоод  байгаа. 

2016-12-22:

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа нар өргөн барив.

Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ аж.