Болд.Л 2016.12.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр /2016.12.27/ Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. 

Иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хот, суурин газарт инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний хамтын өмчлөл бүхий бүтцийг бий болгох, гэр хорооллын хөгжил, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулах зорилго бүхий Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв