undefined undefined undefined undefined undefined 2016.12.28 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нар санаачлан өргөн барилаа.

Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн санал, зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналуудыг тусган боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Ингэхдээ олон намын төлөөлөлтэй байсан Улсын Их Хурал зөвшилцлөн гаргасан Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй төсөл боловсруулсан