Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их хурлын чуулган
2016.12.28

Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

2016 оны 12 сарын 28 ны Улсын Их хурлын үдээс хойших чуулганаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжлээ.  

Ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг бүхэлд нь баталъя томьёоллоор санал хураахад 54 гишүүд оролцож, 43 нь зөвшөөрч 79,3 хувиар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа.