Бат-эрдэнэ.Д 2016.12.28 | Сонин: Өнөөдөр сонин

Чингэлтэйн жижиг, дунд бизнес эрхлэгчид Манжуурт бүтээгдэхүүнээ борлуулдаг болно

Чингэлтэйн жижиг, дунд бизнес эрхлэгчид Манжуурт бүтээгдэхүүнээ борлуулдаг болно

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, төлөөлөгч Х.Алтаншагай, Ш.Батсүрэн тэргүүтэй ИТХ-ын тэргүүлэгчид болон ажлын албаныхнаас бүрдсэн баг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын дарга Го Цзиньминий урилгаар тус хотноо ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд шийд- сэн нэг томоохон ажил нь 2017 оны долдугаар сард Манжуурт зохион байгуулагдах Монгол, Орос, Хятад гурван улсын үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг оролцуулах, улмаар бараа, бүтээгдэхүүнийг нь уг хотод байнга борлуулах салбар нээхээр харилцан тохиролцжээ.

Мөн тус дүүргийн гэр хорооллын ногоон байгууламжийг сайжруулах, хот тохижилт, бүтээн байгуулалт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага хуваалцах, оюутан, сурагчдыг харилцан солилцох боломжийн талаар ч нээлттэй ярилцжээ. Хурлын төлөөлөгчид мөн үеэр “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээн дэх “Хөгжлийн шинэ боломжууд” сэдэвт Манжуурын олон улсын форумд оролцов.