undefined undefined undefined 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг өргөн барив

Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Билэгт, Б.Ундармаа нар Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь статистикийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилтыг тодорхойлсон бөгөөд статистикийн байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх,  зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцсон дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг юм гэж тогтоолын төслийг санаачлагчид хэллээ.

Уг хөтөлбөрийн төсөл нь 7 бүлгээс бүрдсэн бөгөөд статистикийн салбарыг хөгжүүлэх 6 зорилго, түүнийг хэрэгжүүлэх статистикийн үйл ажиллагааны 25 зорилт, 155 арга хэмжээг хамарсан байна.

Энэхүү хөтөлбөр батлагдаж хэрэгжсэнээр хэрэглэгчдийн мэдээллийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээг бүрэн хангасан, олон улсын жишигт нийцсэн,  чанарын өндөр түвшинг хангасан статистикийг хөгжүүлэх статистикийн нэгдсэн тогтолцоо бүрдэх боломжтой болох юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.