undefined undefined 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулна

Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи суларснаас цалин хөлс, хөдөлмөрийн орлого төдийлөн  нэмэгдсэнгүй, цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байна. Энэ байдал нь иргэдийн, ялангуяа бага орлоготой хэсгийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. 

Иймд хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг  нэмэгдүүлэх зорилгоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж УИХ-ын гишүүн С.Чинзориг хэллээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2016 оны 4 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240.000 төгрөг, цагт 1428 төгрөг 57 мөнгөөр тогтоож  2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Ийнхүү хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоовол татвар төлөгч иргэн жилд 240000 төгрөг, сард 20000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ хэмээн