Бямбаа.Т 2016.12.29 | ХМА: Мэргэжлийн холбоо

Авто замын салбарынхан төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Авто замын салбарынхан төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг өнөөдөр шагнажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга асан Б.Мандатыг Монгол Улсын гавъат барилгачин цол тэмдэг, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, зөвлөх инженер Д.Энхтуяаг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон"-гоор тус тус шагнагджээ. 

Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж  “Гавъяат барилгачин”  Б.Мандат, "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон"-гоор шагнуулсан Д.Энхтуяа нартаа нийт замчдынхаа өмнөөс болон Монголын авто замчдын холбооны зүгээс ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Алтан шар замын буян ашид мөнх ивээх болтугай.