Мэндчилгээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал
2017.01.01

Мэндчилгээ

Хуучин оны сүүлчийн хуудас шаржигнаж, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтах энэ мөчид Надад итгэж, намайг сонгосон нийт ард иргэд, дэмжигчид Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Улиран одож буй 2016 он улс эх орон, ард түмний минь хувьд томоохон сорилт, бэрхшээлтэй тулгарсан жил байлаа. Эдийн засаг хямарсан, томоохон төсөл хөтөлбөрүүд саатсан, өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн, валютын ханш огцом нэмэгдсэн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн, зэргийг бид бодит үнэнээр дүгнэх ёстой.

Ирж буй 2017 он маань нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, бүтээгч ажил өрнүүлсэн, эцсийн дүнд Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай үүний төлөө би хичээн ажиллах болноо.

Гарч буй шинэ жилд өрх бүр эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн,
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал